Nomadic Journeys

Mongolian


Nomadic Journeys in Mongolian E-mail

“Номадик Жонис” ХХК товч танилцуулга

“Номадик Жонис” ХХК нь 1993 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба баруун Европ, Скандиновын орнууд, Америк, Канад зэрэг орнуудаас жуулчин хүлээн авдаг. Байгалийн буюу Эко аялалаар дагнан ажилладаг мэргэжлийн тур оператор юм. Манай компани нь Монголын Аялал Жуулчлалын Холбоо, Дэлхийн Байгалийн Аялал Жуулчлалын Холбооны гишүүн байгууллага.

Манай компанийн үндсэн аялалын бүтээгдхүүн нь:
• Морин аялал
• Явган аялал
• Загасчлах аялал
• Түүх соёлын дурсгалт газруудын аялал
• Амьтан болон ургамал судлалын аялал

Мөн өндөр зэрэглэлийн тусгай аялалуудыг 8 дах жилдээ зохиож байна.
Манай компани нь:
• Төв аймгийн Хан Хэнтийн Дархан цаазат газарт “Жалман”
• Өмнөговь аймгийн Говь гурвансайхан Байгалийн цогцолборт газарт  “Дүнгэнээ”
• Булган аймгийн Хөгнө Хан Байгалийн цогцолбор газарт “Дэлгэр”
• Төв аймгийн Баянөнжүүл суманд “Арбүрд”
• Дорноговь аймгийн Их нартын Байгалийн нөөц газарт “Улаан хад”
зэрэг жуулчны өөрийн болон хамтарсан баазуудтай. Эдгээр нь нэг дор 30–аас илүүгүй хүн хүлээн авах чадалтай, нар салхиар эрчим хүчээ хангадаг, гэр душ, хуурай ООтой Эко баазууд юм.  Мөн Хэнтий аймгийн Баянадрага, Дадал, Норивлон, Биндэр сумуудын нутагт загасны түр отгууд ажиллуулдаг.

Хамтран ажиллах санал
Бид зочид буудал, гэр бааз, хоолны газар, үзвэр үйлчилгээний байгууллага, нислэгийн болон тээврийн байгууллагуудтай хамтран ажилладаг.

• Олон жуулчны баазуудтай хамтран ажилладаг бөгөөд манай компаний тодорхой шалгуур үзүүлэлтийг хангасан баазуудтай түлхүү ажиллах сонирхолтой. Хэт олон гэртэй том биш, зөвхөн ганцаар юмуу хоёул байрлах боломжтой, замаас хол дуу чимээ багатай, мотор байнга ажиллуулдаггүй гэх мэт.

• Оросын болон барууны машин түрээслэдэг бөгөөд машины өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдал сайн, найдвартай дадлага туршлага сайтай хариуцлагатай жолоочтой хамтарч ажиллах сонирхолтой.
          
Манайд ажиллах хүсэлтэй хүмүүст 
Компани нь 70-аад ажилтан ажиллагсадтай бөгөөд тал хувийг нь улирлын чанараас шалтгаалаад хавартаа сонгон шалгаруулж авдаг. Үүнд:

• Англи, Франц, Испани хэлний хөтөч орчуулагч. Тухайн хэлийг төгс эзэмшсэн, их дээд сургууль төгссөн, Монголын түүх, соёл, газар зүйн өндөр мэдлэгтэй. Улирлын чанартай боловч жуулчны улирлуудад тогтмол ажиллах багш нарыг авч ажиллуулах сонирхолтой

• Жолооч. Д ангилалтай, архи огт уудаггүй, тогтмол суурьшилтай ажиллах байнгын ажил юм.

• Тогооч. Рестораны дээд зэрэглэлийн тогооч, хээрийн нөхцөлд ажиллах чадвартай

• жуулчны баазад менежер, зөөгч, гэрийн үйлчлэгч

Сонирхсон хүмүүс  4 сарын 1 ний дотор доорхи материалыг бүрдүүлж манай офист авчирж өгнө үү. Анкет, 1 хувь зураг, диплом, мэргэжлийн үнэмлэх, иргэний үнэмлэх зэргийн хуулбарууд

Манай хаяг
Сүхбаатарын гудамж 1
(Байгалийн түүхийн музейн замын зүүн талд)
Утас: 328737